Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЗАРИМ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ, ИРГЭНИЙГ ШАГНАХ ТОГТООЛ БАТЛАГДЛАА

2015-10-28

Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн арвандөрөвдүгээр  хуралдаан 2015 оны аравдугаар сарын 28-ны өдөр  хуралдлаа.
Хуралдаанаар Нийсэл хот байгуулагдсаны 376 жилийн ойг тохиолдуулан дүүргийн хөгжилд бодьтой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа иргэд, Төрийн албан хаагчдыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань одон”, Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнах тухай хэлэлцэн баталлаа.
Мөн Төрийн дээд шагнал, цол, одон медалиар шагнуулахаар тодорхойлсон байгууллага, хамт олны саналыг дэмжиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд уламжлах тухай Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал танилцуулж дэмжигдлээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%