Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Төрийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад анхаарч байна

2015-11-05

Нутгийн өөрөө удирдах байгууллагын бас нэгэн үүрэгт ажил бол төсөвт байгууллагын өмчид хяналт тавих явдал юм. Өөрөөр хэлбэл иргэн таны хүүхдийн цэцэрлэг сургуульдаа эдэлж хэрэглэж байгаа сандал, ширээ, хичээлийн самбар гал тогооны хэрэгсэл, бидний өдөр тутам хажуугаар нь өнгөрч буй гудамжны гэрэлтүүлэг зам талбай бол нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, иргэн бидний өмч юм. Үүнийг эзэнжүүлэх арчлах, хамгаалах, зохицуулалтыг бодлогын хувьд ИТХ удирдан чиглүүлдэг билээ. Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас төсөвт байгууллагуудын өмчийг эзэнжүүлэх, хадгалалт хамгаалалтыг сайжруулах тал дээр онцгой анхаарч ирсэн. Энэхүү ажлын хүрээнд 2015 оны 4, 5 дугаар сард сумын төсөвт байгууллагуудын өмчийн үзлэг шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдал бүрт тухай бүр заавар зөвлөмж өгч, ажлын үр дүнг дүгнэн ажилласан.
Харин энэ удаагийн үзлэг шалгалт нь 4, 5 сард зохион байгуулсан өмчийн хяналт, шалгалтаас хойших хугацаанд өмч хамгаалах зөвлөл хэрхэн ажиллаж байгаад хяналт тавих, цаашид анхаарах тал дээр заавар зөвлөмж өгч ажиллаж байна. Мөн 2015 оноос төрийн болон орон нутгийн өмчийн программ нэвтэрч эхэлсэнтэй холбоотойгоор баланс, программын шивэлтийн дүнг тулган баталгаажуулж байна. Энэүү өмчийн программд тухайн байгууллагын өмчтэй холбоотой мэдээлэл байршигдаж байгаа юм. Өмчийн үзлэг шалгалт энэ сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%