ЧИГЛҮҮЛЭГЧ МОДЕРИТОРУУДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Гудамжны хурал-Иргэдийн оролцоо” төслийн хүрээнд Хурлын ажлын алба, 19 хорооны Иргэдийн нийтийн Хурлын дарга, Иргэний танхимын ажилтануудад 2015 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр дүүргийн 8 дугаар хорооны Иргэний танхимд Чиглүүлэгч модериторууд зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа. Чиглүүлэгч модериторуудын сургалтыг Орон нутгийн хөгжлийн хүрээлэнгийн үндэсний сургагч багш Б.Хандсүрэн удирдан явууллаа. .Сургалтанд оролцогчид хурал зөвлөгөөн, хэлэлцүүлэг хөтлөх арга зүй ба идэвхижүүлэх арга замын талаар болон иргэдийн оролцоог хангах боломжит хувилбаруудыг хэлэлцэж, кейс ажиллах замаар орон нутгийн удирдлагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга замыг хэрхэн тодорхойлох чадавхийг эзэмшлээ.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8