Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Дорнод талын гэрэл зурагчид" номын нээлт болж өнгөрлөө.

2015-11-11

Монгол улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жил, Дорнод аймагт гэрэл зурагчдын холбоо байгуулагдсаны 15-н жилийн ойг тохиолдуулан гэрэл зурагчдын холбооноос “Дорнод талын гэрэл зурагчид номыг хэвлүүлсэн байна.

Аймгийн Төв номын санд болж өнгөрсөн тус номын нээлтийн үеэр үе үеийн гэрэл зурагчдын бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан байсныг  аймгийн удирдлагууд, зочид төлөөлөгчид сонирхон саатаж уран бүтээлийн эзэдтэй хөөрөлдлөө.

Хамаг бүхэн бороо мэт арилж, гэрэл зураг шороо мэт үлдэхийн учир өнгө өнгийн ертөнцийг өөрсдийн дурангаар буулгаж үе үеийн түүхийг бүтээлцэж буй эрхэм гэрэл зурагчиддаа ойн баярын халуун мэндийг хүргэе.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%