Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2015-11-16

2015 оны 11 дүгээр сарын 12
          Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг  Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэх Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэн сумын хэмжээнд дараах ажлуудыг зохион байгууллаа.
        11:00 цагт  Туг мандуулах ёслол    /ЗДТГ-ын хүндэтгэлийн талбайд Төрийн далбаа, сумын тугыг мандуулах арга хэмжээнд сумын удирдлагууд болон Үндсэн хууль батлалцаж явсан АИХ-ын депутат ахмад багш Ц.Даваажид, төрийн албан хаагчид, иргэд оролцлоо./
        11:20 Төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол / ЗДТГ--ын халамжийн мэргэжилтэн Ч.Сансартуяа, МЭҮТ-ийн мэргэжилтэн Ц.Эрдэнэцэцэг нар Иргэний танхимд тангараг өргөлөө./
        11:30 цагт Төв замын нээлт    /ОНХС-ын 78 сая төгрөгийн хөрөнгөөр "Батширээт сум тохижилт" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газар 536 метр засмал зам барьж хүлээлгэн өглөө./
        20:00 цагт монгол гоёл үдшийн цэнгүүн     / соёлын төвөөс зохион байгуулсан тус арга хэмжээний зорилго нь иргэдийг үндэсний монгол дээлээ өмсөж хэвшүүлэх, хойч үедээ сурталчлан таниулах загварлаг үндэсний хувцас шалгаруулахад оршино. Энэхүү арга хэмжээнд эрэгтэй эмэгтэй гоёл шалгаруулсан бөгөөд эрэгтэй : Д.Батбаяр, эмэгтэй: Л.Ренчинхад нар шалгарсан байна./

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%