Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"ХҮҮХЭД ХУУЛЬ-2015" БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2015-11-18

Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, сурагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшдүүлэх, холбогдох хуулиудыг сурталчилах зорилгоор Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс хамтран ерөнхий боловсролын сургуулиуд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүүхэд хууль-2015” бүсийн аварга шалгаруулах  тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна.


2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр урд бүсийн тэмцээн Баянмөнх суманд зохион байгуулагдаж Бор-Өндөр, Дархан, Баянмөнх сумдууд өрсөлдсөнөөс Бор-Өндөр сумын “Фамида” баг тэргүүн байр эзэллээ. Мөн 17-ны өдөр баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн Дэлгэрхаан суманд зохион байгуулагдаж Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Мөрөн, Дэлгэрхаан сумын нийт 5 баг өрсөлдөж Өмнөдэлгэр сумын “Таашгүй” баг тэргүүн байр эзэлж, Дэлгэрхаан сумын “Шонхор” баг удааллаа.


Хойд болон зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11 дүгээр сарын 19, 21-ний өдрүүдэд Баян-Адрага, Баян-Овоо сумдуудад үргэлжлэн зохион байгуулагдана.


Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлсэн сумдын баг  2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингис хотноо  зохион байгуулагдах аймгийн аварга шалгаруулах сүүлийн шатны тэмцээнд оролцох эрхтэй болох юм.




Бүсийн аварга шалгаруулах тэмцээний шүүгчээр Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Ө.Цогбадрах, Аймгийн Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч Цагдаагийн ахмад Т.Лхагвадорж, Боловсрол соёлын газрын техник технологи, биеийн тамирын боловсрол хариуцсан мэргэжилтэн Г.Ариунболор нар ажиллаж байна. 




Ш. Эрдэнэжаргал 


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%