Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СОНИРХОГЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛОВ

2015-11-17

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг угтан, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит Чингэлтэй дүүргийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрөв. Арваннэгдүгээр сарын 18-ны өдөр дүүргийн Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн Урлаг зааланд болсон тэмцээнийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. Тэмцээнийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, дүүргийн Биеийн тамир спорт хороо хамтран зохион байгуулсан юм.

Нээлтийн ёслолд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр нар оролцлоо.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ, Чингэлтэй дүүрэг хот тохижилт, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт гээд бүхий л салбарт ихээхэн бүтээн байгуулалт өрнүүлж буйг онцолсон юм.

Тэрээр “Хэдийгээр эдийн засаг хүндхэн байгаа ч 15 дугаар хороонд БНХАУ-ын Энхтайвны хөгжлийн сангийн хөрөнгөөр хүүхдийн амбулатори барьж ашиглалтад орууллаа. Дүүргийн 16, 12 дугаар хороон дээр сургууль цэцэрлэгийн цогцолбор барьж, жишиг өрхийн эмнэлэг байгуулж, гэр хорооллын олон шороон замуудыг хатуу хучилттай чулуун замаар холбох ажлын хүрээнд Чингэлтэй Хайлаастын хоорондох замыг хатуу хучилттай бөгөөд чулуун замаар холбож, 12, 13 дугаар хороог хооронд нь төв замаар холбож, 16 дугаар хорооны Хаан банкийг Дэнжийн мянгын эцэс Гахайн байрны чиглэл рүү холбох ажил үргэлжилж байгаа гээд олон ажил хийгдэж байна. Хамгийн гол нь эдгээр ажил, бүтээн байгуулалт бүгдийг Та бүхэн маань хамгаалж хайрлах үүргээ битгий мартаарай гэдгийг хэлмээр байна.

Мөн 2016 оны дүүргийн төсөв батлах хугацаа ойртож байна. Ирэх жилд иргэд та бүхэн рүүгээ чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Та бүхэн хорооныхоо Иргэний танхимын ажилтнаар дамжуулан, амьдарч буй хороо, дүүрэгтээ хийж хэрэгжүүлэх  шаардлагатай ажлуудын талаар саналаа өгөөрэй. Дүүргийн Засаг дарга Д.Ганболд бид хоёр чөлөөт цагаараа та бүгдийнхээ санаа бодлыг сонсох зорилгоор уралдаан тэмцээн зэрэг олон ажил өрнүүлж байгаа юм шүү” гээд шатрын тэмцээнд оролцож буй тамирчдад амжилт хүссэн юм.   

Шатар сонирхогчдын хоёрдугаар тэмцээнд дүүргийн 19 хорооноос нийт 44 тамирчин өрсөлдлөө. Тэмцээнийг Олон улсын шатрын холбоо  /FIDE/ болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулав. Шүүгчээр Монголын шатрын холбооны багш, дасгалжуулагч н.Гүнбаяр, н.Эрдэнэдорж, дүүргийн Биеийн тамир спорт хорооны ахлах дасгалжуулагч Б.Мөнхбаяр, Ш.Мөнх-Эрдэнэ нар шүүлээ.
Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд:
    1 дүгээр байрыг А.Зоригтбаатар /12 дугаар хороо/
    2 дугаар байрыг С.Алтангэрэл /1 дүгээр хороо/
    3 дугаар байрыг Б.Чулуун  /3 дугаар хороо/
Эмэгтэйчүүдийн төрөлд:
    1 дүгээр байрыг Д.Гэрэлмаа /17 дугаар хороо/
    2 дугаар байрыг М.Түвшинзаяа /15 дугаар хороо/
    3 дугаар байр    ыг Ц.Номин-Эрдэнэ /11 дүгээр хороо/ нар тус тус эззэлсэн юм.
Эмэгтэй 3, эрэгтэй 3, нийт 6 шатарчныг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит Шигшээ тэмцээнд оролцох “Эрхийн бичиг”, мөнгөн шагналаар шагнав. Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат нар гардууллаа.










Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%