Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ХЭРЭГЖИЖ БУЙ ДЭД ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА.

2015-11-19

Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн арвантавдугаар хуралдаан 2015 оны арваннэгдүгээр сарын 19-ны өдөр  хуралдаж Чингэлтэй дүүрэгт 2013-2016 онд хэрэгжиж буй дараах хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцлаа. 
Үүнд: Боловсрол 2013-2016 хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир, Цахим сургууль-Цахим цэцэрлэг” хөтөлбөрийн 2015 оны хэрэгжилтийн тухай Нийгмийн хөгжлийн мэргэжилтэн Г.Гүррагчаа, “Дүүргийн 2014-2016 Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт”-ийн тухай, Нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн тухай Захиргаа хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, “Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн тухай , Хамтдаа хөгжье” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай Нийгмийн хөгжлийн мэргэжилтэн Ч.Мягмарсүрэн, “Халамжаас хамгаалалд хамгааллаас хөдөлмөрт” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, , Бүтээмжтэй ажлын байр хөтөлбөр” –ийн хэрэгжилтийн тухай Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн  Х.Дашхорлоо, “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих дүүргийн дэд хөтөлбөрийг хэрэгжилтийн тухай Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, “Хоршоо хөгжүүлэх дүүргийн дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн тухай Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Мөнхтуул нар тус тус танилцууллаа. 

Мөн “Улаанбаатар-2015” спорт наадамд оролцох тухай, Шагналд уламжлах тухай, Шагнах тухай асуудлуудыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал танилцуулж дэмжигдлээ. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%