Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Зорилгодоо хүрэх зөв хандлагыг хөгжүүлэх нь

2015-11-20

Зорилгодоо хүрдэг хүмүүс зорилгодоо илүү хурдан хүрэхийн тулд үргэлж амжилттай байх арга замуудыг эрэлхийлж байдаг. Түүнчлэн зуун зууны алдартай хүмүүс зорилгодоо хүрэхэд нь туслах хүмүүстэй түүнийгээ хуваалцаж байдаг.

Хэрэв та амжилт болон амжилтанд хүрдэг хүмүүсийн тухай боддог бол амжилтанд хүргэхэд нөлөөлдөг зүйлсийн нэгээхэн хэсэг нь хандлага болохыг олж мэднэ. Ихэнх ололт амжилтанд хандлагын тухай үргэлж яригддаг. Тэгвэл зөв хандлагыг олж нээх гурван учир шалтгаан бий.

Энэхүү товч нийтлэлд зөв хандлага гэж юу болох (зорилго, амжилтанд хүрэхэд хамгийн ихээр нөлөөлдөг), хувь хүн болоод удирдагч хүмүүсийн хувьд яагаад чухал байдаг болохыг тодорхойлсон болно.

Тэгвэл зөв хандлага гэж юу вэ? Зорилго амжилтанд хүрэхэд тань туслах 3 зөв хандлагын тухай авч үзье.

Эерэг. Энэ үг энэ талын ихэнх ярианы эхэнд яригддаг. Цэцэн мэргэн ухаан болон ихэнх судалгаанаас харахад эерэг хандлага нь зорилгодоо хүрэх чадварыг сайжруулж, ахиц дэвшлийг хурдасгаж, таныг илүү уян хатан болгодог. Түүнчлэн саад бэрхшээлийг даван туулж, зорилгодоо тууштай зүтгэхэд ч тусалдаг.

Боломжтой байдал.Боломжит байдал гэдэг бол таны итгэл үнэмшлийн чухал хэсэг. Та амжилтанд хүрч, зорилгодоо хүрч чадна гэдэгтээ итгэдэг үү? Энэ бүгдийг эзэмшиж болно гэдэгт итгэдэг үү? Тухайн зорилгод хүрэх боломжтой гэдэгт итгэдэг үү? Бусад хүмүүсийн хувьд боломжтой гэдэгт итгэж байгаа бол өөрөө хүрэх боломжтой гэдэгт итгэдэг үү? Энэ бол зөвхөн эерэг сэтгэлгээнээс илүү зүйл. Хэрэв тухайн зорилгод хүрэх боломжтой гэж бодохгүй байгаа бол түүнд хүрэхийн тулд хэрхэн ажиллах вэ?

Идэвхитэй байдал. Эерэг хандлага зөвхөн сэтгэлгээ, итгэл үнэмшлийн тухай биш юм. Эерэг хандлагад таны мөн чанар, ямар нэг зүйл хийх байдал гээд олон зүйлс багтдаг. Зорилгынхоо төлөө үйлдэл хийснээр та эрч хүчтэй болж, итгэл үнэмшил, хандлага тань сайжрах болно. Энэ бүгд сайхан сонсогдаж байгаа гэдэгт найдаж байна. Гэхдээ бодит амьдрал дээр энэ хандлага үнэхээр ач тустай юу? Нөхцөл байдлыг өөрчлөхөд тус болох уу?

Зөв хандлага тэвчээртэй байх, сахилга баттай байх, бүтээлч байх зөв зан төлөвийг бий болгодог.

Зөв хандлага зорилгоо оюун санаандаа хадгалах, боломжуудад сэргэг байх гэх мэт зөв зүйлд анхаарлаа хандуулах боломжийг олгодог.

Зөв хандлага зорилгодоо хүрэх, амжилтанд хүрэх гэх мэт зөв үр дүнд хүрэх боломжийг олгодог..

Зан төлөв, анхаарал төвлөрөл ба үр дүн. Зөв хандлага энэ бүгд биднийг зөв зүйл рүү хөтөлдөг гэж хэлж болно.

Зөв хандлага ямаршуухан байдаг вэ гэдгийг та мэдэх байх. Зөв хандлага нь зорилготой мөн холбоотой байдаг. Тэгвэл та эерэг хандлагыг хэрхэн бий болгож болох вэ? Дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй.

  1. Зорилго тавь. Энэ бол эхлэл. Зорилгодоо хүрэхээсээ та зорилгоо таньж мэдэх ёстой. Зорилгын хэлбэр хэмжээ, шинэ чанар нь дээр дурдсан гурван зүйлд нөлөө үзүүлдэг.
  2. Зорилгодоо хүрч буй хүнтэй холбогд. Хэрэв та бусдыг зорилгодоо итгүүлэхийг хүсвэл тэдэнтэй аль болох их харилцаатай байх хэрэгтэй. Зөв хандлага зорилгодоо хүрэхэд тань тусал.
  3. Гайхалтай итгэл үнэмшлийг бий болго. Хүмүүст өнгөрсөн ололт амжилтыг нь сануул. Амжилтын замд тохиох жижиг амжилтуудыг танин мэдэж, урамшуул. Ингэснээр та хандлага, итгэл үнэмшлээ бүрэлдүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлэх болно.
  4. Зорилгодоо хүсэл тэмүүлэлтэй ханд. Үнэндээ энэ үг буруу тодорхойлолт байж болно. Зөвхөн зорилгодоо анхаарал хандуулах биш, зорилгодоо хүрснээр ямар ашиг тустай байх вэ гэдгийг өөртөө болон бусдад сэтгэл хөдлөлтэй, хүсэл тэмүүлэлтэй хандаж, таниул. Та үүнийг яагаад хийгээд байна вэ гэдгээ таньж мэдсэнээр зөв хандлагыг бий болгож чадна.
  5. Зорилгоо бодитой, тодорхой болгоХүмүүсийг зорилгодоо хүрэхэд ямар байхыг таниул. Багтаа ч бас зорилгоо таниулахад тусал. Өмнөө байгаа зорилгодоо цаг үргэлж хүрч бай. Таньд байнга уншдаг зорилгын жагсаалт бий юу? Та багийн зорилгыг бичгээр бичиж эсвэл хүмүүсийн харах боломжтой газарт бичиж байрлуулдаг уу? Та багийн хурлаар зорилгыг нь сануулдаг уу? Бид зорилгодоо хүсэл тэмүүлэлтэй хандахад бидний хандлага зөв болгон чиглүүлж байдаг.

Бид бүгдээрээ зөв хандлага өөрчлөлт авчирдаг гэдгийг мэддэг. Тэгвэл одоо та яагаад гэдгийнх нь учир шалтгаан, хэрхэн нөлөө үзүүлж болох, өөрийнхөө хандлагад хэрхэн нөлөө үзүүлж, анхаарал тавьж болохыг уншлаа. Та нэгэнт зөв хандлагатай болж чадсан бол зорилгодоо ахиц дэвшилтэйгээр хурдан хүрч чадна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%