Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

иргэний бүртгэлийн хуулийн талаар сургалт хийлээ

2015-12-11

                                                                 2015 оны 10 дугаар сарын 23

            Сумын Иргэний танхимын календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан дараагийн нэг ажил болох иргэдэд иргэний бүртгэлийн тухай хуулийн талаар мэдлэг олгох сургалтын сумын улсын бүртгэгч Э.Нармандах хийлээ. Тус сургалтанд 18 иргэн хамрагдсан бөгөөд сургалтаар:

-       Төрөлт

-       Гэрлэлт

-       Үрчлэлт

-       Овог нэр өөрчлөлт

-       Эцэг тогтоолт

-       Гэрлэлт цуцлалт

-       Гэрлэлт сэргээх

-       Нас баралтын талаар мөн гадаад паспорт, иргэний цахим үнэмлэх, шилжилт хөдөлгөөн хийхэд бүрдүүлэх материал зэрэг сэдвүүдээр мэдээлэл өглөө.

  Сумын хэмжээнд энэ онд хүн амын тоо 2014 онтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Хүйсийн харьцаагаар эмэгтэй хүүхэд давамгайлсан байна.

             Мөн гэрлэлтээ бүртгүүлсэн 2014 онд нэг гэр бүл байсан бол 2015 онд 3 хос гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Харин гэрлэлтээ цуцуулсан гэр бүл 2015 онд 2 байна. Нас баралт 10 сарын байдлаар 14, шилжилт хөдөлгөөн: шилжиж явсан -67, шилжиж ирсэн – 42 иргэн бүртгэгдсэн байна. Нийт шилжилт хөдөлгөөн хийж байгаа иргэдийн дундаж наслалт 20-29 байна.

 

 

                                                                        Б.Ууганбаяр

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%