43 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТ НЭМЭЛТ БҮЛЭГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд 43 дугаар цэцэрлэгт Нэмэлт бүлэг байгуулан 2015 оны 12 дугаар сарын 25-нд хүлээж авлаа.Нэмэлт бүлгийн нээлтэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Батхуяг, ИТХ-ын Ажлын албаны дарга Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, алба, хэлтсийн дарга нар, хороодын ИНХ-ын болон Засаг дарга нар, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцов.9 дүгээр хорооны иргэдийн саналыг үндэслэн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 43 дугаар цэцэрлэг дээр Нэмэлт бүлэг байгуулах ажлын гүйцэтгэгчээр Монгол-Германы хамтарсан “ИзоХаус” компани ажиллаж Канад технологиор гүйцэтгэсэн байна. Нэмэлт бүлэгт 100 хүүхэд хүлээн авах юм.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8