ШИНЭ ОНЫ БОСГОН ДЭЭР ЗАРИМ ИРГЭНД БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.
Нийгмийн халамж, дэмжлэг хүссэн иргэдийн өргөдөл, хүсэлт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт байнга ирдэг билээ. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг даргын зүгээс иргэдээс ирсэн санал хүсэлт өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэх, буцалтгүй мөнгөн тусламж хүссэн иргэдийн амьдрал ахуйг судлан, зайлшгүй шаардлагатай иргэдэд тусламжийг цаг алдалгүй үзүүлэхийг зорьж байгаа. Энэ хүрээнд шинэ оны босгон дээр өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ 12 дугаар хорооны иргэн Г.Мөнхтуяа, Ж.Нэргүй, А.Сэлэнгэ, М.Маргад,16 дугаар хорооны иргэн Ш.Норжмаа нарт эмчилгээ сувилгааны зардалд мөнгө тусламж гардуулсан юм.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8