Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​ГУДАМЖ БАЙРНЫ ЭРГҮҮЛ, ЖИЖҮҮРҮҮД АЖИЛЛУУЛНА

2016-01-13

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ энэ сарын 12-ны өдөр дүүргийн Иргэдийн Нийтийн хурлын дарга нартай уулзаж, цаг үеийн асуудлаар санал бодлоо солилцлоо. 

Тэрээр, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийн хугацаандаа цогц ажил хийх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд дүүргийнхээ ИНХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг бэхжүүлэх, Төр иргэний гүүр болсон иргэдийн оролцоог нэмэгдүүлж, Төрийн ажилд татан оролцуулах чиглэлээр олон ажил хийлээ. Тэдгээрийн нэг болох Хороодын Иргэдийн нийтийн хуралд дэмжлэг үзүүлэх журмыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны анхдугаар хуралдаанаар  батлуулсан. Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн 2016 оны төлөвлөгөөнд нэлээд онцлог ажлууд багтсан байгаа. Гэмт хэргийн чиглэлээр цагдаа, хүчний байгууллагуудтай хамтарч ажиллах, гудамж байрны эргүүл жижүүрүүд томилж ажиллах зэрэг шинэлэг үйл ажиллагаанд тусгагдсаныг танилцуулсан юм. 
Мөн дээрх мэдээллийг иргэддээ хүргэхийг сануулаад, ажилд нь амжилт хүслээ. 





Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%