Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

байгаль орчны чиглэлээр сургалт зохион байгууллаа

2016-03-28

                                               2016 оны 03 дугаар сарын 01

ИТХ-ын дэргэдэх иргэний танхимаар Ойн тухай хууль, Амьтны тухай хууль, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай нэгдсэн ойлголт өгөх зорилгоор тус сургалтыг зохион байгууллаа.
- Сургалтыг нээж сумын Засаг дарга Ц.Баярсайхан
- Байгаль орчны талаар авч хэрэгжүүлж байгаа бодлогын талаар улсын байцаагч Б.Мөнх-Очир
- МУ-ын ойн тухай хуулийн өөрчлөлтийн талаар СДОАнгийн инженер Г.Гансүх
- Гал түймрээс урьдчилан сэргийлэх, зөвлөгөө өгөх ЗДТГ-ын дарга Б.Эрдэнэчимэг
- Ойд мод бэлтгэх, талбай тусгаарлалтын талаар СДОАнгийн дарга Л.Энхтүвшин
- МУ-ын амьтны тухай хууль, холбогдох журмын талаар байгаль хамгаалагч Б.Очирпүрэв
- Эрүүгийн хуулийн байгаль орчны холбогдох заалтуудаас танилцуулах хэсгийн төлөөлөгч Х.Төмөрбаатар нар холбогдох сэдвүүдээр сургалтыг зохион байгуулж мэдээлэл хүргэсэн байна. Сургалтанд сумын хэмжээнд ойн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй ААН, нөхөрлөлүүдийн дарга ахлагч нар нийтдээ 33 иргэн хамрагдсан байна.
. Сургалтанд ХХУТХГ-ын ХЗ-ны хууль хяналт хариуцсан мэргэжилтэн н.Алтангэрэл, н.Отгонбаяр нар оролцож мэдээлэл хүргэлээ.




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%