Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

сонгогчдын нэрийн жагсаалтыг хүргүүлэв

2016-06-10

                                                             2016 оны 6 дугаар сарын 7
               Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.13 дхь хэсэг: Аймгийн сонгуулийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө холбогдох санал авах байранд хүргүүлэх ажлыг зохион байгуулна гэсний дагуу УИХ, Аймаг нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн 40-р тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтыг Хэнтий аймгийн сонгуулийн хорооны гишүүн Бат-Октябрь /Хэнтий аймгийн архивын газрын дарга/ сумын сонгуулийн хороонд хүлээлгэн өгч сонгуулийг хуулийн хүрээнд зохион байгуулах талаар зөвлөмжүүдийг хүргүүллээ. Энэ дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг ЗДТГ-ын байранд байрлуулсан тул иргэд сонгогчид 6 дугаар сарын 15-ний дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн бүртгэл байгаа эсэхийг шалган зөрчилтэй тохиолдолд улсын бүртгэгчид хандан зөрчлөө арилгуулах юм.
Тус сумын 1-р хэсэг  Онон баг - 305 сонгогчтой
                 2-р хэсэг  Барх баг - 3125 сонгогчтой
                 3-р хэсэг  Хурх баг - 235 сонгогчтой
                 4-р хэсэг  Норовлин баг - 662 сонгогчтой

битүүмжлэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалт

сумын срнгуулийн хорооны гишүүд, санал авах байрны ахлах зохион байгуулагч нар

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%