2016 оны 9 дүгээр сарын 7-нд аймгийн ЦАУЗБСК
хуралдаж, 2016 оны 2-р улирлын ажлын тайлан, Улс төрийн хилс хэрэгт
хэлмэгдэгсдийн “Дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай болон
бусад асуудлуудыг хэлэлцлээ.
Аймгийн ЦАУЗБСК-ийн даргаар АИТХ-ын дарга
Л.Батсайхан, Нарийн бичгийн даргаар АИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн
дарга, Гишүүдээр аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга, АЗДТГ-ын дотоод
ажил, санал, өргөдөл гомдол, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, аймгийн
Шүүхийн Ерөнхий шүүгч, аймгийн Ерөнхий прокурор, аймгийн Архивын тасгийн дарга,
Тагнуулын хэлтсийн дарга, Хэрлэн сумын
ИТХ-ын дарга, ХААН банкны салбарын захирал, аймгийн Ахмадын хорооны дарга нар
ажиллаж байна.