Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ.

2016-09-12

Монгол Улс жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирснээс хойш эдүгээ 21 жил болж байна. Энэхүү өдрөөр Хэнтий аймгийн удирдлагууд улс төрийн хэлмэгдүүлэлтийн гашуун зовлонг биеэрээ амссан хэлмэгдсэд, тэдгээрийн ар гэрийнхэн, ач зээ, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлж, хэлмэгдэгсдийн хөшөөнд өнөөдөр цэцэг өргөлөө.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс хилс хэрэгт татагдаж хэлмэгдсэн 3000 гаруй иргэд байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг бөгөөд Лхүмбийн гэх зохиомол хэрэгт Хэнтий, Дорнод, Улаанбаатар хотын 317 хүнийг хилсээр баривчилж, 56 хүнийг цаазаар авч, 260 хүнийг 3-10 жил гянданд хорих ялаар шийтгэж байжээ.

1998 онд УИХ-аас “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох” тухай хууль батласнаар жил бүрийн 9 дүгээр сарын 10-ыг “хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгосон билээ.
Хэнтий аймгийн ЦАУЗК нь өнгөрсөн хугацаанд 1690 гаруй иргэдтэй уулзаж, 1500 гаруй өргөдөл гомдол, санал хүсэлт хүлээн авч 1141 иргэнд 1 тэрбум 29 сая төгрөгний нөхөн олговорыг хэлмэгсдийн ар гэр, төрөл төрөгсдөд олгоод байна.
Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлтийн хомрогонд хуучнаар Сэцэн хан аймгийн бүх хошуудыг хамруулсан нь нэг талаас Чингис хааны алтан ургийнхан болон тэдэнтэй холбоо сүлбээтэй хүмүүс, нөгөө талаас Монголын оюунлаг хэсэг өртсөнийг эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг аж.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%