Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОЁРДУГААР ХУРАЛДААН

2016-09-21

Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Хоёрдугаар хуралдаан 2016 оны 9дүгээр сарын 21-ны 9 цагт Аймгийн ИРГЭНИЙ ТАНХИМД болно. Хуралдаанаар : 


1.     Хэнтий аймгийн ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт 2030 хөтөлбөр батлах тухай.

Илтгэгч нь: Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж.Дэлгэрмаа, БОАЖГ-ын ахлах мэргэжилтэн Д.Мөнгөнцэцэг

 

2.     Аймгийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах тухай.

Илтгэгч нь: Аймгийн Засаг дарга Н.Ганбямба

 

3.     Тогтоолын хавсралтыг хүчингүй болгох тухай.

Илтгэгч нь: БОАЖГ-ын мэргэжилтэн Г.Мөнх-Эрдэнэ

 

4.     Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын дүрмэнд өөрчлөлт оруулах  тухай. 

Илтгэгч нь: Аймгийн ИТХ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, хороодын бүтэц, зохион байгуулалтын төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч Г.Хэрлэнчулуун

 

5.     Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын дотоод бүтэц зохион байгуулалтын тухай.

Илтгэгч нь: Аймгийн ИТХ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, хороодын бүтэц, зохион байгуулалтын төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч Г.Хэрлэнчулуун

нар тус тус танилцуулж Хурлын төлөөлөгчдөөр хэлэлцүүлэх юм байна.

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%