Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

дэлхийн багш нарын 22 дахь монголын багш нарын 50 дахь өдрийн хүндэтгэлийн арга хэмжээ болж өндөрлөлөө.

2016-10-10

Дэлхийн багш нарын 22 дахь, Монголын багш нарын 50 дахь өдрийн хүндэтгэл ёслолын үйл ажиллагаанд сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн, ЗДТГ-ын орлогч дарга Г.Ганцогт, ЕБС-ийн захирал Ц.Цогзолмаа, Цэцэрлэгийн эрхлэгч А.Хандцоо болон үе үеийн ахмад багш, сурган хүмүүжүүлэгч багш нар оролцлоо. Арга хэмжээний үеэр "БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол тэмдгээр Ц.Цогзолмаа, Ц.Гэрэлмаа нар, "ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ"-ээр Б.Батцэнгэл, ИЗОУИС-ийн Алдрын Од хүндэт медалиар Д.Бүдханд, ИТХурлаас Монголын багш нарын баярыг тохиолдуулан ахмад багш Ж.Дамбад талархалын зүйл, ЗДТГ-аас цэцэрлэгийн багш Ч.Цэрэнчимэд, Б.Батцэнгэл нарыг тус тус шагналаа.Мөн энэ үеэр "БИД МАТЕМАТИКЧ ХҮҮХЭД" математикийн тэмцээнд байр эзэлсэн хүүхдүүдийг Б.Отгонбаярын гэр бүл ивээн тэтгэж шагнал гардууллаа.
Багш нарын баярын үеэр


БИД МАТЕМАТИКЧ ХҮҮХЭД математикийн тэмцээний шагналыг Б.Отгонбаярын гэр бүл ивээн тэтгэж шагнал гардууллаа.

БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдгээр шагнуулсан ЕБС-ийн захирал Ц.Цогзолмаа, ахмад багш Ц.Гэрэлмаа нар.


ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГЭЭР шагнуулсан бага ангийн багш Б.Батцэнгэл


ИТХурлаас Монголын багш нарын баярыг тохиолдуулан ахмад багш Ж.Дамбад талархалын зүйл гардууллаа.


ЗДТГ-аас цэцэрлэгийн багш Ч.Цэрэнчимэдэд дурсгалын зүйл гардуулав.
















Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%