Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Санал авах өдөр архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй

2016-10-13

Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль энэ сарын 19-ны өдөр болохтой холбогдуулан “Хуулийн хэрэгжилтийг хангах” тухай аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/418 дугаар захирамж гарлаа. Захирамжийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр буюу санал авах өдөр аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэхийг түр хориглоно. Мөн санал авах өдөр гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй бөгөөд олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулахгүй юм. Сонгуулийн тухай хуулийн 96 дугаар зүйлд энэ тухай тодорхой заасан байдаг.



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%