Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хэрлэн сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан хуралдаж байна.

2016-10-28

Дорнод аймгийн Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчид анхдугаар хуралдаанаа өнөөдөр хийж байна, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн эрх албан ёсоор баталгаажиж байгаа юм. 2016 оны сум, дүүргийн сонгуулийн дүнгээр нийт 31 мандатаас Монгол Ардын нам 29 суудал, Ардчилсан нам 2 суудлыг авсан. Өнөөдөр болсон анхдугаар хуралдаанаар Хэрлэн сумын ИТХ-ын дарга томилсон бөгөөд Хэрлэн сумын ИТХ-ын даргаар 1-р багаас сонгогдсон төлөөлөгч Н.Батмөнх сонгогджээ



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%