- Аймгийн Засаг дарга 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр болон “Хэнтий аймгийн ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026” бодлогын баримт бичгийг боловсруулан батлууллаа.
- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат /2016,09,30/, Шадар сайд У.Хүрэлсүх /2016,09,30/ нараар ахлуулсан УИХ, ЗГ-ын бүрэлдэхүүн Хэнтий аймагт ажиллаж тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдүүллээ.
- Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнтэй аймаг, дүүргийн хооронд, эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт, нийгмийн хамгааллын салбарт, эдийн засгийн салбарт, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
- УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Гантулга нар улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хүндрэлээс хэрхэн гарах талаар “Хэтийн Хэнтий”, “Эргэх холбоо 1,2” хэлэлцүүлэг уулзалтыг 18 сум 4 тосгонд зохион байгууллаа.
- УИХ-ын гишүүн Д.Гантулгын санаачлагаар “Аймгийн аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээн”-ийг БСШУСЯам, Отгонтэнгэр Их сургууль, Мэтгэлцээний нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулсан.
- Шүүхийн байгууллагын 90 жил, Ус цаг уурын 80 жил, Ахмадын баяр, Барилгын салбарын 90 жил, Багш нарын баяр, НАА, Ахуй үйлчилгээний салбарын 80 жил, Усны аж ахуйн 50 жил, Дэлхийн зөн ОУБ-ын ОНХХ-ийн 15 жил, Скаутын 20 жил зэрэг арга хэмжээг тус бүр аймгийн ЗДТГ-аас ажлын хэсэг гарган ёслол төгөлдөр тэмдэглэлээ.
- Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар “Нээлттэйхаалганы өдөр” буюу “Иргэдийн өдөр”-ийг зохион байгууллаа.
- Аймгийн Засаг дарга Н.Ганбямба захирамж гарган том оврын жийп автомашины хэрэглээг хязгаарлах, төрийн албан хаагчийн гар утасны төлбөрийг төсвийн мөнгөөр төлүүлэхгүй байх зохицуулалт хийлээ.
- Батлан хамгаалах, Хууль зүй, Эрүүл мэнд спортын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Иргэнийг цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргах журам”-ыг сурталчлах, хэрэгжүүлэх зорилгоор Зүүн бүсийн аймгуудын Цэрэг татлагын товчооний бүрэлдэхүүнтэй сургалт зөвлөгөөнийг Хэнтий аймагт зохион байгуулж шинэ журмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар нэгдсэн ойлголтод хүрч зарим зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах санал нэгтгэлээ.
- 10. Хил дамнасан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2014-2015 онд 130 км газарт хийгдсэн түймрээс хамгаалах харлуулсан шороон зурвасыг арчлан сэргээх ажлыг гүйцэтгэж, зурвасын уртыг 45 км-ээр нэмэгдүүлж шинээр байгууллаа.
- Аймгийн Засаг дарга Н.Ганбямбын санаачлагаар өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Хэнтийн бизнес сан” байгуулагдлаа.
- “Хэнтийн намрын баяр 2016” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж 17 сумын 311 иргэн, ААН 36 төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 125.3 сая төгрөгийн борлуулалт хийгдсэн бөгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн бизнес эрхлэгчид, эрүүл мэндийн салбарын эмч нар, урлагийнхан ирж оролцлоо.
- “Манай гудамж-Гэрэлтэй гудамж” төсөл хэрэгжиж эхэллээ.
- Хэнтий аймагт Био дизель түлш үйлдвэрлэн гаргалаа.
- “Өрхийн аж ахуй, өрхийн бичил бизнесийг дэмжих” төслийнхөнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор судалгаа хийж байна.
- Хэнтий аймагт эмийн ургамал тарих боломжийн талаар гадаад дотоодын эрдэмтэд, судлаачидтай хамтран судалгаа явуулж, Хэнтийд тариалж байгаа дэрэвгэр жиргэрүү, хуучирын үндсийг хүн хорхоодой хийж түүхий эд болгон Солонгос улсд экспортолж эхэллээ.
- Мөрөн сумын нутагт байрлах өндөр хүчдэлийн дамжуулах шугамын 27 ширхэг шинэ шонгуудыг суулгаж шинэчилжээ.
- Өвөлжилтийн бэлтгэл болон ургац хураалтын ажил байдалтай танилцахаар Аймгийн удирдлагуудаар ахлуулсан ажлын хэсэг хөдөө сумдад ажиллаж иргэдтэй уулзалт хийж, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
- Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Архаг халдварт бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, шүлхийн вакцин, мал угаалгын ажлыг зохион байгууллаа. Дархан, Дэлгэрхаан, Цэнхэрмандал сумдад 3 худаг, Баянхутаг, Баянмөнх, Цэнхэрмандал, Хэрлэн суманд 6 гүн өрмийн худаг шинээр гаргаж 27,0 мянган га бэлчээрийн талбайг усжууллаа. Мөн Цэнхэрмандал сумын ойн санд 1000 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийж гүйцэтгэлээ.
- Шинэ Өндөрхаан хорооллын гаднах цахилгааны ажлын санхүүжилт болох 350,6 сая төгрөгийг Ерөнхий сайдын нөөцөөс шийдвэрлэсэн тул Үндэсний Лаборатори Хэрлэн 1 дүгээр сургуулийн 928 хүүхдийн хичээлийн шинэ байр, 8,4 мегаваттын уурын зуух, 120 айлын орон сууц хэвийн ажиллаж эхэллээ.
- Төсвийн тодотголоор Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын санхүүжилт 3,9 тэрбум төгрөгний асуудал шийдэгдэж гүйцэтгэл 95 хувьтай явагдаж байна. Мөн Чандаганы эвдэрхий зам засахад 2,5 тэрбум төгрөг, “Хан Хэнтий чуулга”-ын барилгын санхүүжилт 1074,5 сая төгрөг, “Хан Хэнтий” цогцолбор сургуулийн дутуу санхүүжилтэд 600,5 сая төгрөг, Батширээт сумын сургуулийн 861,3 сая төгрөг, Хэрлэн 1 дүгээр сургуулийн 1,3 тэрбум төгрөгний санхүүжилтийг төсвийн тодотголд тусгуулан шийдвэрлүүллээ. Хөгжлийн банкны эх үүсвэрээр Цэнхэрмандал сумын 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дэд станц барих ажилд 2,5 тэрбум төгрөг, Баянмөнхийн бетонон гүүрийг ашиглалтанд оруулахад шаардагдах 736,3 сая төгрөг, барилгын материалын иж бүрэн лаборатори байгуулахад зориулж 266,2 сая төгрөг, гудамж зам талбайн тохижилт шинэчлэл, орон сууцнуудын инженерийн шугам сүлжээ болон Биндэр сумын сургуульд 203,6 сая төгрөг, Баянмөнх сумын дотуур байр 193,5 сая төгрөг, Мөрөн сумын цэцэрлэгийн барилга 132,8 сая төгрөг, 2012 онд эхлээд 2013 оноос хойш хөрөнгө шийдэгдэхгүй байсан Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын контор, лабораторийн барилга угсралтын ажлын үлдэгдэл санхүүжилт 266,2 сая төгрөгийг тус тус векселиэр гүйцэтгэлд хамрууллаа.
- Аймгийн хэмжээнд өрхийн амьжиргааны төвшний босго онооноос доогуур байгаа 7581 өрхийн 15162 хүүхэд хүүхдийн мөнгө, 428 өрхийн 7599 иргэнд хүнсний эрхийн бичиг олголоо.
- Нэгдсэн эмнэлгийн Мэс засал, Мэдээгүйжүүлэлтийн эмч нарын баг хамт олон УКТЭ-н эмчтэй хамтран түрүү булчирхай, шээсний доод замын хагалгааг амжилттай хийлээ. Орон нутагт энэхүү хагалгаа хийгдсэнээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт ахиц гарч иргэдэд хугацаа алдалгүй үйлчлүүлэх нөхцөл бүрдэж байна.
- Засгийн газрын “Эрүүл элэг” хөтөлбөр, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу Элэгний В,С вирусийн илрүүлгийн шинжилгээнд төрийн болон төрийн бус 28 байгууллагын 591 албан хаагчид хамрууллаа.
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын унаган хүү Цэрэндэжид овогтой Гантөмөр буюу “Жонан Ханчэн” гэгээнийг суудалд нь залах ёслолын ажиллагааг Хэнтий аймгийн нутгийн зөвлөл болон Аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж 5000 гаруй сүсэгтэн олон оролцлоо.
- Хэрлэн-4 цэцэрлэг Боловсрол соёл шинжлэх ухааны А/280 дугаар тушаалаар “Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр шалгарлаа. Хэрлэн, Бор-Өндөр сумын төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг томсгож , Дадал сумын ЕБС-ийг 12 жилийн тогтолцоонд шилжүүллээ
- Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбын санаачлагаар Энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудтай хамтран залуучуудын дунд Англи хэлний үнэ төлбөргүй сургалт хичээллэж эхэллээ. Мөн төвийн сургуулиудын Англи хэлний багш нарт зориулсан Заах арга зүйн хичээл тогтмол явагдаж байна.
- “Музей ба хөгжил чуулган 2016” улсын чуулган Хэнтий аймагт зохиогдлоо. Музейн сан хөмрөг дэх Хятад, Уйгаржин, Манж бичээс бүхий үзмэрүүдийг уншуулж цахимжуулах, аймгийн нутаг дэвсгэр дэх хаданд сийлсэн Хятад бичгийн хэв хуулбар авах ажил хийгдлээ.
- “Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн VII форум” Чингис хотноо анх удаа амжилттай зохион байгуулагдаж, хоёр талын 90 гаруй төлөөлөгч оролцлоо.
- БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Засаг дарга Юн Ли Шинь /2016,09,06/, Намын Хорооны Байнгын гишүүн, Сахилга бат байцаах хорооны дарга Жан Ли /2016,09,23/ нар Хэнтий аймагт айлчиллаж эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
- Канад улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Эд Жэйгэр, НҮБ-ыг Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч хатагтай Даниель Гаспарикова Хэнтий аймагт айлчилж цаашид хамтран ажиллах талаар аймгийн удирдлагуудтай санал солилцлоо.
- Монгол Улсын зүүн бүсийн гурван аймаг Хэнтий, Сүхбаатар, Дорнод БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо, Улаанхад, Шилийн гол аймаг хоорондын 3+3 бүс нутгийн хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн уулзалтад аймгийн удирдлагууд оролцож БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо хоттой ах дүүгийн харилцаа тогтоож эдийн Засаг, худалдаа, боловсрол, аялал жуулчлал, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа. БНХАУ-ын Эрээн хотод зохион байгуулагдсан Монгол Улсын зүүн бүсийн гурван аймаг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг хоорондын бүс нутгийн хамтын ажиллагааны уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун оролцож Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засаг, хил орчмын хамтын ажиллагаа, аялал жуулчлал, хил дамнасан авто замын тээвэр, Хөдөө аж ахуй, харилцан айлчлалыг тогтмолжуулах зэрэг олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.
- Кувейт улсын Эмирийн ордны асуудал эрхэлсэн сайд Шейх Нассер Сабах Аль-Ахмад Аль Жабер Аль-Сабах Хэнтий аймагт айлчлах үеэрээ аймгийн Засаг даргатай харилцан тохиролцож онгоцны нисэх буудлын асфальтен талбай байрих ажлыг буцалтгүй тусламжаар гүйцэтгэхээр боллоо.
- Эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан хэмнэлтийн горимд шилжүүлэх ажлын хүрээнд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, урсгал зардлыг хэмнэх, төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр албан тоот, зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд улсын тєсвийн орлогыг 124.0 хувиар, орон нутгийн төсвийн орлогыг 104.0 хувиар тус тус биелүүлэн ажиллалаа. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, өр авлагыг барагдуулах зорилгоор 566,8 сая төгрөгийн зохицуулалтыг хийж төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулсаны үр дүнд төсвийн урсгал өр 30.4 хувиар буурлаа.
- Орон нутгийн өмчийн 201 байгууллагын эд хөрөнгийн Улсын үзлэг тооллогыг зохион байгуулж дүнг нэгтгэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт нэгтгүүлэв. Орон нутгийн өмчит байгууллагуудын газар эзэмших гэрээ, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт бүртгэл хийлгэж улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж баталгаажуулах ажлыг хийлгүүлж дуусгалаа.
- Засаг даргын 2017-2020 оны мөрийн хөтөлбөр /тендер шалгаруулалтыг олон нийтэд ил, тод болгож “Шилэн тендер” бодлого хэрэгжүүлнэ / болон аймгийн ногоон хөгжлийн цогц бодлогод Төрийн байгууллагын худалдан авалтыг ногоон худалдан авалтад үе шаттайгаар шилжүүлснээр урсгал зардлын худалдан авалтын 20 хувь нь ногоон худалдан авалт болсон байхаар стратегийн зорилго боловсруулан батлуулж ажиллалаа.
Эх сурвалж: www.Khentii.mn