Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГААР Д.БАТ-ЭРДЭНЭ ДАХИН СОНГОГДЛОО.

2016-11-02

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр болж, ахмад Төлөөлөгч Н.Оюунгэрэл хуралдааныг эхлүүлэв. Хуралдаан  даргалагч дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх  тухай,  Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож, батлах тухай, Чингэлтэй дүүргийнЗасаг даргад нэр дэвшүүлж, нийслэлийн Засаг даргад уламжлах тухай гэсэн гурван асуудал хэлэлцэхээр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс тогтоосныг танилцууллаа.

Дүүргийн Сонгуулийн хорооны дарга, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн сонгуулийг зохион байгуулсан талаар илтгэл тавив. 
Ингээд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 35 Төлөөлөгчийн бүрэн эрхийг 100 хувийн саналаар хүлээн зөвшөөрч баталлаа.  Дараа нь, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад Д.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж, Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжсэн юм. ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэд хурал даргалагч, Төлөөлөгч Н.Оюунгэрэл тамгыг нь гардуулж өгөв.
Мөн үеэр шинээр сонгогдсон 35 Төлөөлөгчдөд үнэмлэх, тэмдэг гардуулсан юм.











Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%