Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН 35 ТӨЛӨӨЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА

2016-11-03

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан энэ сарын 2-ны өдөр хуралдаж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд  ялалт байгуулсан 35 Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч тогтоолоор баталгаажуулав. 

Ирэх дөрвөн жилд Чингэлтэй дүүргийн 35 Төлөөлөгч Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад ийнхүү дүүргийнхээ  иргэдийг төлөөлөн ажиллахаар боллоо.
Мөн үеэр шинээр сонгогдсон 35 Төлөөлөгчдөд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Төлөөлөгчийн үнэмлэх, тэмдэг гардуулж баяр хүргээд цаашдын ажилд нь амжилт хүсэв. 
































Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%