Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Эрүүл хүүхэд- аюулгүй хүнс” сарын аяны хүрээнд зохион байгуулах “тулгамдсан асуудал-шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна

2016-11-04

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Эрүүл хүүхэд- аюулгүй хүнс” сарын аяны хүрээнд зохион байгуулах “тулгамдсан асуудал-шийдэл” хэлэлцүүлгийг Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн зорилго хүүхдийн хүнсний хэрэгцээг чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах зорилтын хүрээнд хүүхдийн эрх хамгаалал, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах мэдлэгийг бататгах, хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцаанд үүсэж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх оршиж буй юм. Хэлэлцүүлэгт Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс, Гаалийн газар, Авто тээврийн газар, Хүнсний бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгж, иргэд оролцож байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%