Өнөөдөр Аймгийн ХХААГ-ын хамт олон Хөдөө Аж Ахуйн ажилтны өдрөө тэмдэглэж, үйл ажиллагааныхаа салхийг хагалж ИТХ-ын Иргэний танхимд “Мэргэжлээ сонсоё” уулзалт зөвлөгөөн зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Аймгийн Засаг дарга Н.Ганбямба, АЗДТГ-ын ХБХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс болон ХАА-н салбарын ажилчид оролцлоо. Зөвлөгөөнд Хүнс хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, МУ-ын Засгийн гаар болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон хөдөө аж ахуйн ажил үйлчилгээний талаар, Мал аж ахуй, Хүнс газар тариалангийн хэлтсээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын бодлого чиглэлийн талаар илтгэл тавьсан юм. Уг уулзалт өндөрлөсний дараа “Спорт”-ын арга хэмжээ үргэлжилж байна.
Мөн энэ үеэр аймгийн ИТХ-ын нэрэмжит "Хүндэтгэл", мөнгөн шагналаар тус газрын Нягтлан бодогч Ш. Наранцэцэг, мэргэжилтэн Б. Ганбаатар нарыг шагналаа.
Г.АНИР