Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хорт хавдрын эрт илрүүлэлтийг эрчимжүүлье нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулагдлаа

2016-11-07

Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд “Элэг, хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлтийг эрчимжүүлье” нээлттэй хаалганы өдрийг Зүүн Бүсийн Оношлогоо Эмчилгээний төвд өнөөдөр зохион байгуулж байна.

Хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт элэгний В,С вирус болон элэгний хавдар, ходоодны хелико бактер, Сахар илрүүлэх шинжилгээ, яс сийрэгжилтийг тогтоох зэрэг  шинжилгээнүүдийг иргэдэд үнэ төлбөргүйгээр хийж байна. Энгийн үед энэ төрлийн шинжилгээ, үйлчилгээ нь төлбөртэй байдаг бол энэхүү нээлттэй хаалганы өдрөөр үнэ төлбөргүй мөн эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг мөн хамруулж байна. 2016 оны орон нутгийн төсөвт Хавдрын эрт илрүүлгийн үйл ажиллагаанд 10 сая төгрөгийг тусгаж, хөдөөгийн сумдад болон аймгийн төвд эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулж байгаа юм.




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%