Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ҮНДЭСНИЙ СУУРЬ СУРГАЛТЫН СУРГАГЧ БАГШ НАР БЭЛТГЭГДЭЖ БАЙНА

2016-11-10

           Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн үндэсний суурь сургалтын сургагч багш нарыг бэлтгэх сургалт Улаанбаатар хотноо энэ сарын 07-ны өдөр эхэллээ.

        Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд тус сургалтанд Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл, Сургалт, хөтөлбөр хариуцсан ажилтан М.Туяа нар оролцож байна.

          Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн үндэсний суурь сургалтын сургагч багш нарыг бэлтгэх сургалт энэ сарын 7-11-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Хэнтий аймгаас Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ болон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Баян-Овоо сумын засаг дарга Д.Баянмөнх нар хамрагдаж байна. 

Г. АНИР

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%