Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Үндэсний сургагч багшийн сургалтанд Аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, төлөөлөгч МУ-ын гавьяат эдийн засагч Л.Түвдэнням нар оролцож байна.

2016-11-10

Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран УИХ-аас зохион байгуулж байгаа Үндэсний сургагч багшийн сургалтанд Аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, төлөөлөгч МУ-ын гавьяат эдийн засагч Л.Түвдэннямын хамт сууж байна. Энэ сардаа багтаагаад Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон нийт сумдын хурлын төлөөлөгчдөд “ИТХ-ын эрх зүйн орчин, Иргэний оролцоо, орон нутгийн төсөв түүнийг хэрхэн уншиж боловсруулах нь” сэдвээр сургалт явуулахаар төлөвлөж байна.



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%