Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

2016-11-10

         Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхээр Аймгийн онцгой комисс хуралдлаа. Энэхүү хуралдаанаар Нэгдсэн эмнэлгийн шинэ байрыг халаахад зориулж 2 шинэ тогоо нэмж авч суурилуулах, аймгийн төвийн халтиргаатай замд цацах давсыг нөөцөлж авах, хөдөөгийн иргэдэд цаг агаарын онц ноцтой үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг хүргэдэг “Багц мессеж” илгээх зардал зэрэг хөрөнгө мөнгөний асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Мөн “Хэнтий Ус” ХХК-ний санхүүгийн асуудлыг шийдвэрлэхээр ТУЗ-ийг яаралтай хуралдуулахаар боллоо.

          Хуралдаанаар эхэнд Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай албан даалгаврыг хэрхэн биелүүлж байгаа талаар салбар салбарын төлөөллүүд мэдээлэл хийсэн юм. Аймгийн хэмжээнд өвөлжилтөд 35 мянган тонн нүүрс шаардлагатай байдаг. Үүний 21 мянган тонн нүүрс бэлэн байгаа бөгөөд үлдсэн нүүрсний хөрс хуулалтын ажил хийгдэж байна.  Өвөлжилтийн бэлтгэл ажилд хамгийн гол тулгамдаж байгаа асуудал нь “Хэнтий Ус” ХХК-ий өр юм. Уурхайнууд мөнгөө төлсөн тохиолдолд нүүрсээ өгнө гэсэн байр суурьтай байгаа тул өрийг төлж барагдуулах шаардлага тулгараад байна. Уг компанид тэрбум шахуу төгрөгний өр үүссэн байсан бол одоогийн байдлаар 413 сая төгрөгийг төлжээ.

          Хуралдааны дараагийн гол асуудал нь Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны Даргиатын цагаан даваа гэх газарт нутаглаж байсан малчин Б-ийн хотонд хонины цэцэг өвчин гарсан  тул очиж ажилласан ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа. Энэ хугацаанд өвчний голомтын бүсэд байгаа айл өрхүүдэд ариутгал хийн хорио цээрийн дэглэм тогтоож, байнгын 3 пост ажиллуулж байна. Дээрх айлын 35 хонь өвчилсөн байсан ихэнх нь эдгэрсэн байна. Гэсэн ч 21 хоног хорио цээрийн дэглэм үргэлжлэх бөгөөд түүний дараа дахин шинжилгээ авч бүрэн эдгэрсэн тохиолдолд хөл хориог зогсооно. Мөн аль аль талдаа хариуцлага алдсан тул тодорхой асуудлаар хуулийн байгууллагат ханджээ. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг дарга Хэрлэнбаян –Улаан тосгоныг отрын бүс нутгийн статусыг хүчингүй болгохоор холбогдох газруудад хандаад байгаа юм. Отрын бүс нутаг байснаар даац хэтрэх, янз бүрийн малын халдварт өвчин тараах зэрэг хортой нөхцөл үүсдэг. Малын халдварт өвчин одоогийн байдлаар дэгдэлгүй байгаа ч гэнэт тархах магадлалтай тул энэ талд анхаарлаа хандуулж ажиллахыг аймгийн Засаг дарга үүрэг болголоо.

Эх сурвалж: www.khentii.mn

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%