Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

''ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ'' БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛНО

2016-11-15

      Орон нутгийн төрийн байгууллагууд, хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл 5 бүсэд ''Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь'' бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулна. 
             Тус зөвлөгөөнөөр хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, иргэдтэй уулзалт захион байгуулах, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, тэдгээрийн танилцуулга мэдээллийг сонсох, заавар зөвлөмж өгөх, иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, хууль, хяналтын байгууллагуудтай холбоотой өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм. 
              Зөвлөгөөн 11 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Овоо суманд  Батноров, Бэрх, Норовлин сумд, 11 дүгээр сарын 21-ний өдөр Бор-Өндөр суманд Галшар, Дархан, Баянмөнх сумд, 11 дүгээр сарын 22-ны өдөр Өмнөдэлгэр суманд Жаргалтхаан, Дэлгэрхаан, Хэрлэнбаян-Улаан, Цэнхэрмандал сумд, 11 дүгээр сарын 23-ны өдөр Баян-Адрага суманд Дадал, Батширээт, Биндэр сумд, 12 дугаар сард Хэрлэн суманд Тахилгат, Өлзийт тосгон, Мөрөн, Баянхутаг сумд оролцоно.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%