Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сумдын Засаг дарга нар томилогдлоо.

2016-11-16

Дорнод аймгийн Засаг даргын Захирамжаар зарим сумдын Засаг дарга нарыг батламжиллаа. Сумын ИТХ-д иргэдээс хамгийн олон санал авсан төлөөлөгч нар сонгогдон анхдугаар хурлаа хийж ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийг сонгон, сумын Засаг даргын нэрийг аймгийн Засаг даргад өргөн мэдүүлсэн юм. Сумдын Засаг даргад нэр дэвшүүлсэн материалыг Авилгатай тэмцэх газар шалгаж үзсэний үндсэн дээр томилогдож байгаа бөгөөд Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Захирамжаар

Баяндун сумын Засаг даргаар Хүрэлбаатарын Хүрэлчулуун,

Баян-Уул  сумын Засаг даргаар Хуягбаатарын Баттулга,

Булган сумын Засаг даргаар Доржийн Базаргүр,

Чойбалсан сумын Засаг даргаар Цэрэндоржийн Ариунболд,

Сэргэлэн сумын Засаг даргаар Нэхийтийн Гүррагчаа,

Хөлөнбуйр сумын Засаг даргаар Уртнасангийн Ганхуяг,

Цагаан-Овоо сумын Засаг даргаар Тогмидын Баярмагнай,

Чулуунхороот сумын Засаг даргаар Гэрэлт-Од,

Хэрлэн сумын Засаг даргаар Паламын Мөнхтөр нарыг тус тус батламжиллаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%