ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС ЗАСАГ ДАРГА Ж.ЭРДЭНЭБАТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хамт олноос Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсон Жамсрангийн Эрдэнэбатад баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хамт олноо төлөөлж Засаг дарга Ж.Эрдэнэбатад мөнгөн аягатай сүү, хадаг өргөн барьж, ажлын өндөр амжилт эрүүл энхийг хүссэн ерөөв. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Д.Бат-Эрдэнийг 100 хувийн саналаар улираан томилж, Чингэлтэй дүүргийн Засаг даргад Ж.Эрдэнэбатын нэрийг 100 хувийн саналаар дэмжин, Нийслэлийн Засаг даргаар батламжлуулахаар уламжилсан байсан юм.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8