Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ БҮСЧИЛСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2016-11-21

       Гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь”   сэдэвт бүсчилсэн зөвлөгөөнийг энэ сарын 20-24-ний хооронд аймгийн бүх сумдыг хамарч зохион байгуулагдах бөгөөд 11-р сарын 20-ны өдөр ГХУСАЗСЗ–ийн дарга, аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайханаар ахлуулсан нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Баян-Овоо сумаас уг завлөгөөнөө эхэлсэн юм.  


      Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Л.Бат-Октябрь, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Балжмаа, Аймгийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Энхбаяр, Аймгийн цагдаагийн газрын дарга, Хурандаа О.Ганбат, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ж.Гантулга, Аймгийн ШШГА-ны дэд дарга, дэд хурандаа Н.Баярсайхан, Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Д.Оюунцэцэг, Аймгийн шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т. Ариунболд, Цагдаагийн газрын олон нийттэй харилцах албаны ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Нарангарав гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 20-ны өдөр Баян-Овоо суманд ажиллалаа. Энэхүү “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт бүсчилсэн зөвлөгөөнд Баян-Овоо, Батноров, Бэрх, Норовлин зэрэг сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, багийн Засаг дарга, хэсгийн төлөөлөгчид болон Баян-Овоо сумын иргэд малчдын бүлэг нөхөрлөлийн төлөөллүүд оролцсон юм. 


      Зөвлөгөөнөөр иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж заавар зөвлөгөө өгөн ажиллалаа. Баян-Овоо сумын хувьд цагдаагийн кабоны асуудал анхаарал татсан юм. Учир нь 2011 онд баригдсан уг кабон нь чанарын шаардлага хангахгүй, хүн битгий хэл амьтан ч амьдрах боломжгүй хөлдүүс болсон байранд цагдаагийн алба хаагч арай ядан амьдарч байна. 2016 оны 6 сард төгсөж ирсэн шинэхэн дэслэгч “Энэ миний үүрэгт ажилаа” гээд суух уг хэсгийн төлөөлөгчийн яриаг сонссон Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа О.Ганбат энэхүү кабоны асуудлыг аймгийн удирдлагуудтай ярилцаж шийдвэрлэнэ гэдгийг амласан юм. 


        Мөн энэ үеэр орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд өөрийн оюун ухаан, зориг тэвчээр, ур чадвараа дайчлан ажилласан Норовлин сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Ц.Дэлэгжунайг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%