Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь “ сэдэвт бүсчилсэн сургалт

2016-11-29

        Хэнтий аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулж байгаа “ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь “ сэдэвт бүсчилсэн сургалт энэ сарын 23-ний өдөр Баян-Адарга суманд зохион байгуулагдлаа. Сургалтанд Баян-Адарга, Батширээт, Биндэр, Дадал гэсэн 4 сумдын төлөөлөл хамрагдсан байна. Тус сумаас сумын ГХУСАЗСЗөвлөлийн дарга ИТХ-ын дарга Д.Гансүрэн, Засаг дарга Ц.Баярсайхан, Багийн засаг дарга Б.Болд, Д.Хонгорзул, М.Мөнхчимэг, хэсгийн төлөөлөгч О.Бямбадаваа, иргэдийн бүлэг буюу малчны бүлгийн төлөөлөл 4 нийт 10 хүн оролцсон бөгөөд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар уриалга гаргаж санал солилцлоо.

            Аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗөвлөлийн дарга Л.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг оролцсон байна. Мөн энэхүү арга хэмжээнд сумдын ГХУСАЗСЗөвлөл тус бүр ажлын тайлангаа таницуулсан байна.



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%