Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ БҮСЧИЛСЭН ЗӨВЛӨГӨӨН ӨМНӨДЭЛГЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2016-11-25

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт бүсчилсэн зөвлөгөөний ажлын хэсэг 11-р сарын 22-нд Өмнөдэлгэр суманд ажиллалаа. Жил бүр зохион байгууллагддаг энэхүү бүсчилсэн зөвлөгөөнд Аймгийн ИТХ-ын дарга, Цагдаа, Шүүх, Прокурор, ШШГА, Өмгөөлөгчдийн зөвлөл зэрэг шат шатны удирдлагууд сумдуудад ажиллаж байгаа учраас иргэд, малчид гол тулгамдаад байгаа асуудлаа дэвшүүлж байлаа.



Мөн зөвлөгөөнөөр гэмт хэргээс хэрхэн, яаж урьдчилан сэргийлэх вэ? гэдэгт дан ганц хуулийн байгууллага ажиллах биш иргэн хувь хүн бүр гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллах ёстойг аймгийн удирдлагууд хэлж байсан юм. Орон нутгийн төрийн байгууллагууд, хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдийн хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой дээрх зөвлөгөөн жил бүр уламжлагдан зохион байгууллагддаг юм.


Зөвлөгөөний үеэр иргэд малчид төдийгүй сумдын удирдлагууд цаг үеээ олсон ажил өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэлж байсан бөгөөд энэ үеэр малчин иргэдэд Аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Д.Оюунцэцэг хуулийн зөвлөгөө өгөн ажиллалаа.

Сумдад гол төлөв ажиглагдаад байгаа зүйл бол яах аргагүй малын хулгай, малын зүсмийн бүртгэл болон сумдын цагдаагийн кабоны асуудал хөндөгдөж байсан юм. Харин зөвлөгөнөөс гарсан ажлын санаачлага үр дүнг нэгтгэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллахаа илэрхийлсэн юм.


Бүсийн хэмжээнд зохион байгуулсан дээрх зөвлөгөөнд Жаргалтхаан, Дэлгэрхаан, Хэрлэнбаян-Улаан, Цэнхэрмандал зэрэг сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон хэсгийн төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон юм.

Энэ үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Цэнхэрмандал сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч н.Буянхишигийг орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд өөрийн оюун ухаан , зориг тэвчээр, ур чадвараа дайчлан ажилласанд талархал илэрхийлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнан урамшууллаа.


 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%