Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМАГ, СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ҮНДЭСНИЙ СУУРЬ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2016-11-29

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба хамтран "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийг 2013  оноос  эхлэн  хэрэгжүүлж  байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Төлөөлөгчдийг чадавхжуулах чиглэлээр хийж байгаа 3 дахь удаагийн үндэсний суурь сургалтыг өнөөдөр эхлүүлэв. Сургалтыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан, Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ж.Ганбаатар болон үндэсний сургагч багш нар нээв.

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батсайхан

2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн үр дүнд бий болсон аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн 30 хувь нь өмнө нь Төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай, үлдсэн 70 хувь нь шинээр сонгогдсон Төлөөлөгчид байна. Манай төлөөлөгчдийн иргэд сонгогчидтойгоо хамтран ажиллах, аймаг орон нутгийн бодлогын төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит судалгаанд үндэслэн хөтлөн урагшлуулахад энэ төсөл ихээхэн ач холбогдолтой, нэг ёсондоо том хөрөнгө оруулалт хийж байна. Төлөөлөгч, Манлайлагчдад амжилт хүсье” гэв.

Энэхүү сургалтыг  төслийн хүрээнд бэлтгэгдсэн Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, Аймгийн хуралд 5 удаа сонгогдсон, Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, Монгол улсын гавъяат эдийн засагч, Дорнод аймгийн хурлын төлөөлөгч Л.Түвдэнням нар хөтлөн явуулж байна.

Хоёр өдөр үргэлжлэх уг сургалтаар Төлөөлөгчдөд, төслийн сургагч багш С.Бат-Эрдэнэ, Д.Баянмөнх, Л.Хишигтогтох, Л.Түвдэнням  нар "Орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага”, "Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах нь”, "Байгаль хамгаалал газрын харилцаа”  зэрэг сэдвүүдээр сургалт явууллаа.








Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%