Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн сургалт, зөвлөгөөн" болжээ.

2016-11-30

Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран 2016 оныг хөдөө аж ахуйн салбарт бүтээмжийг нэмэгдүүлэх жил болгон зарласантай холбогдуулан "Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн сургалт, зөвлөгөөн"-ийг амжилттай зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Монголын хүнсний ногоочдын холбооны тэргүүлэгчид урилгаар хүрэлцэн ирж сургалтыг хийж байгаа бол Хэрлэн сумын 100, бусад сумын 50, нийт 150 иргэн хамрагдаж байна. Нийт зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүсье.







Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%