Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 11 дүгээр хуралдаан болов.

2016-11-30

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 11 дүгээр хуралдаан өнөөдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн  10.00 цагт Тэргүүлэгчдийн хуралдааны танхимд боллоо.
Аймгийн ИТХ-ын хуралдааны дэгийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь  хэсэгт  “Хурлын даргын эзгүйд, Хурлын даргын санал болгосноор хуралдааныг аль нэгэн Тэргүүлэгч нээж, удирдан явуулна”  гэж  заасанчлан хурлын  дарга Л.Хишигтогтох Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд сургалт зохион байгуулж байгаа тул хурлын даргын санал болгосноор ИТХ-ын тэргүүлэгч Б.Тэгшжаргал тус хуралдааныг  даргалж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1. Байнгын үйл ажиллагаатай ажлын хэсэг байгуулах тухай.  /Дорнод аймгийн нутаг дэвсгэрт газрын тос, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, компаниудад хяналт шалгалт хийх /
2. Аймгийн 2017 оны төсвийн төслийн тухай
3. Бусад асуудал



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%