Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 3-р хуралдаан болж байна

2016-12-02

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2016 оны ээлжит 3-р хуралдаан 2016 оны 12-р сарын 02-ны  09.00 цагт эхлэв. Энэ удаагийн хурлаар  2016 оны төсвийн тодотголын тухай, Аймгийн 2017 оны төсвийн тухай, Орон нутгийн 2017 оны төсвийн төсөлд өгөх аудитын саналын тухай, Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг батлах тухай,Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэнэ. 

Хурлын ирц 94,3% -тай байна.

Хуралдаан эхлэхийн өмнө зарим төлөөлөгчийн энгэрийн тэмдэг , үнэмлэхийг гардууллаа.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 7
4 / 57%
3 / 43%