Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ШАТАР СОНИРХОГЧДЫН 2017 ОНЫ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2016-12-08


Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, шинэ Ардчилсан Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын Депутатуудад хүндэтгэл үзүүлэх ажлын хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд нийслэл болон бүх аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдах хагас шигшээ буюу Шатар сонирхогчдын 2017 оны Аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд болох гэж байна.

Тэмцээнд анхан шатны болон шатар сонирхогчдын сум, байгууллагуудын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2000-аас хэтрээгүй, шатрын спортоор улсын цолгүй, зөвхөн насанд хүрсэн шатар сонирхогчид оролцох юм.

Жил бүр уламжлал болон 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа хүндэтгэл, оролцоо ихтэй энэхүү тэмцээн 2016 оны 12 дугаар сарын 10-ны 9 цагт аймгийн "Иргэний танхим"-д эрэгтэйчүүдийн, Хэрлэн сумын "Иргэний танхим"-д эмэгтэйчүүдийн ангиллаар зохион байгуулагдана.


Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба

Аймгийн Шатрын холбоо 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%