Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"ХҮҮХЭД ХУУЛЬ-2016" АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2016-12-09

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын идэвхи, оролцоог дэмжих, сурагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилгоор аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хүүхэд хууль-2016” аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын байранд зохион байгуулагдахаар бэлтгэл ажлаа хангаж байна.


Аймгийн аварга шалгаруулах тэмцээн нь багуудын мэндчилгээ, жүжигчилсэн үзүүлбэр, асуулт хариултын тэмцээн, сургуулийн нийгмийн ажилтнуудын тэмцээн, багийн ахлагч нарын асуулт хариултын тэмцээн, үзэгч сурагчдын дундах асуулт хариултын тэмцээн, багуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын танилцуулга, оролцогч багуудын урлагийн тоглолт гэсэн хөтөлбөртэйгээр явагдах бөгөөд сургуулиуын сургачдад үнэ төлбөргүй үзүүлэх боломжтой, нээлттэй болдгоороо ач холбогдолтой.    


Өнгөрсөн 11 дүгээр сард энэхүү тэмцээний эхний шат 5 бүс буюу Галшар, Өмнөдэлгэр, Батширээт, Бэрх, Хэрлэн сумдуудад зохион байгуулагдсан бөгөөд тэмцээний урд бүсийн аваргаар Дархан сумын “Өсвөрийн аврагч” баг, Баруун бүсийн аваргаар Өмнөдэлгэр сумын “Гэрэгэ” баг, Хойд бүсийн аваргаар Баян-Адрага сумын “Тэмүүлэл” баг, Зүүн бүсийн аваргаар Баян-Овоо сумын “Соёмбо” баг, Төвийн бүсийн аваргаар “Тэмүүжин” цогцолбор сургуулийн “Дэнс” баг шалгарч аймгийн аваргын төлөө өрсөлдөх юм.


Бүсийн тэмцээнд нийт 22 сургуулийн баг өрсөлдөж, 10000 гаруй сурагч үзсэн байна. Тэмцээнд Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Хурх тосгоны сургуулиуд оролцоогүй байна.

Аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус тэмцээнийг нийт 2410000 төгрөгөөр санхүүжүүлэн зохион байгуулаад байна. 


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%