Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ХҮҮХЭД ХУУЛЬ-2016” АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2016-12-12

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын идэвхи, оролцоог дэмжих, сурагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилгоор аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хүүхэд хууль-2016” аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдлаа.


Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд урд бүсийн аварга Дархан сумын Өсвөрийн аврагч баг, Баруун бүсийн аварга Өмнөдэлгэр сумын Гэрэгэ баг, Хойд бүсийн аварга Баян-Адрага сумын Тэмүүлэл баг, Зүүн бүсийн аварга Батноров сумын Танд тусалъя баг, Төвийн бүсийн аварга Тэмүүжин цогцолбор сургуулийн Дэнс баг өрсөлдсөнөөс Баян-Адрага сумын Тэмүүлэл баг тэргүүн байр, шилжин явах цомын эзэн болсон бөгөөд Өмнөдэлгэр сумын Гэрэгэ баг хоёрдугаар байр, Дархан сумын Өсвөрийн аврагч баг гуравдугаар байрыг тус тус эзэллээ.


Аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус тэмцээнийг нийт 2,410,000 төгрөгөөр санхүүжүүлэн зохион байгуулаад байна.



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%