Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохионо. Үндсэн хуулийн өдрийг угтаж Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг УИХ-ын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээн сум дүүрэг, аймаг нийслэл, улсын хэмжээнд гэсэн гурван үе шаттай зохион байгуулагдаж байна. Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн, Хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн арван хоёрдугаар сарын 10-11-ны өдрүүдэд Дорнод их сургууль дээр зохион байгуулагдаж нийт 27 шатарчид оролцож, шилдэгүүдээ шалгарууллаа.


Эрэгтэй 1-р байр Ж.Жамъяндорж, 2-р байрыг Ц.Түмэнбаяр, 3-р байрт П.Балжинням, Эмэгтэй төрөлд 1-р Б.Отгонбаяр, Б.Энхбилэг, Ж.Одгэрэл нар шагналт байруудад шалгарлаа. Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хууль эрх, зүйн хэлтсийн дарга Б.Алтансүх, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал нар гардууллаа. Нэг, хоёрдугаар байрт шалгарсан тамирчид шигшээ буюу улсын аварга шалгаруулах тэмцээнд 2017 оны нэгдүгээр сарын 07-08-нд өдрүүдэд оролцох юм. Шигшээ тэмцээн Төрийн ордонд болох бөгөөд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй шатарчинд спортын дэд мастер цол олгох аж.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%