Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллого хэвийн явагдаж байна

2016-12-14

Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар өрх, хүн амын шинэчилсэн бүртгэл хөтлөх, мал, тэжээвэр амьтадын тооллогын аймгийн комисс байгуулагдсан ба өнөөдрийн байдлаар өрх, хүн амын шинэчилсэн бүртгэл хөтлөх, мал, тэжээвэр амьтдын тооллого хэвийн явагдаж байна.

Тооллогын явцад хяналт хийхээр аймгийн комиссын гишүүд 9 хэсэгт хуваагдан 14 суманд ажиллаж байна.

Захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллах үүднээс Хэрлэн сумын хэмжээнд 11 сарын 07-ны өдөр мал, мах худалдан авах, нядалгаа хийх үйл ажиллагаа явуулдаг “Их чулуут” ХХК, “Жаст Агро” ХХК-ны “Дорнод Мах маркет” үйлдвэрийн газруудад хяналт хийсэн ба “Их чулуут” ХХК-ийн хашаанд олон тооны адуу нядалж байгааг илрүүлэн, аж ахуйн нэгж, иргэнд 180.0 төгрөгийн торгууль ногдууллаа гэж Аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%