Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ” ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

2016-12-16

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь“ сэдэвт бүсчилсэн зөвлөгөөнийг 11-р сарын 20-25-ны өдрүүдэд аймгийн хэмжээний сумдуудад зохион байгуулсан бол өнөөдөр төвийн бүс Хэрлэн суманд болж, Мөрөн сум, Баянхутаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, багийн Засаг дарга нар, малчид, иргэдийн төлөөлөл, Өлзийт, Тахилгат тосгодын Захирагч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр зөвлөлдөв.


Уг зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрхзүйн хэлтсийн дарга Л.Бат- Октябрь удирдан явуулсан бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан нээн үг хэллээ. Зөвлөгөөний үндсэн илтгэгчдээр аймгийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Дэнсмаа, Аймгийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Энхбаяр, Аймгийн цагдаагийн газрын дарга, хурандаа О.Ганбат, Аймгийн ШШГА-ны дэд дарга, дэд хурандаа Н.Баярсайхан нар байв.


Орон нутгийн төрийн болон хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдийн хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой дээрх зөвлөгөөнийг энэ жил нилээд өндөр хэмжээнд ач холбогдол өгч хийж байгаа бөгөөд энэхүү зөвлөгөөний үеэр дараах саналууд гарч байлаа.

-Иргэд, малчдын бүлэг, аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, төрийн байгууллагын алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, ажлын хоорондын уялдаа холбоог сайжруулах тал дээр анхаарч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах, малчид бод малын зүсмийн бүртгэлийг хийж, фото зурагжуулах ажлыг зохион байгуулж хэрэгжилтийг хангах, багийн Засаг дарга нар гарал үүслийн бичиг олгохдоо бод малын зүсмийн бүртгэлд байгаа эсэхэд хяналт тавьж, хасалт хийх буюу А данснаас нь хасалт хийх, гарал үүслийн бичиг олгох зэргийг баримтлах, сумын мал бүхий иргэдийн асуудлыг цэгцлэх

 - Сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хуулийг сурталчилах, эрхзүйн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд анхаарч ГХУСАЗСЗ-д сургуулийн захирал, нийгмийн ажилтан нарыг оролцуулах

- Цагдаагийн байгууллагын алба хаагчдын техник хэрэгслийг шинэчлэн сайжруулж, ажиллах таатай орчин нөхцлийг бүрэлдүүлэхэд туслалцаа үзүүлэх

 - Зам тээврийн аюулгүй байдлын тухай хуулийг сурталчилан, осол гэмтлээс сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, жолоочийн баримт бичгийн бүрдлийг хангуулж ажиллах

 - Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын төвийг өндөр хүчин чадалтай камераар камержуулах ажлыг зохион байгуулан ажиллах

 - Байгаль орчны эсрэг гэмт хэргийн талаар тодорхой ажил зохион байгуулах, олон нийтийн цагдаагийн үйл ажиллагааг бүх сумдад идэвхжүүлэх, замын тэмдэгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх зэрэг санал зөвлөмжүүд гарлаа.


Зөвлөгөөнд оролцогчид цаг үеэ олсон хэрэгтэй ажил өрнөж байгаад сэтгэл хангалуун байсан бөгөөд одоо гарсан ажлын санаа, яригдсан зүйлүүдийг хэрэгжүүлэн ажиллах л үлдлээ.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%