Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Тэргүүлэгчдийн 10-р хуралдаан болов

2016-12-16

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 10-р хуралдаан 12 сарын 15-ний өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.
1.Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалыг нөхөх тухай
2.Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт түгээмэл дархацтай ашигт малтмалын хайгуулын тухай / Эрдэнэстрак ХХК-д татгалцах хариу өгсөн/
3.Сүмийн зөвшөөрөл сунгах тухай /Дундговь Баптист сүм/ - Хяналт шалгалт хийх ажлын хэсэг томилсон.
4.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн зөвлөлийг шинэчлэн батлах тухай 
5.Хөрөнгө шилжүүлэх, данснаас хасах, бүртгэлд авах, блансаас бланст шилжүүлэх, дахин үнэлж худалдах тухай
6.Төрийн дээд одон, медалиар шагнуулахаар уламжлах тухай /17хүнийг тодорхойлж уламжилсан /

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 17
9 / 53%
8 / 47%