Төрийн захиргааны байгууллагын шилдэг ажилтнаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын
газрын кадастрын мэргэжилтэн Ц.Билэгсайхан, Хууль хяналтын байгууллагын шилдэг
ажилтнаар Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах
байцаагч, ахмад Р.Батсайхан, Соёл, спорт, хэвлэл мэдээллийн салбарын шилдэг
ажилтнаар Хан Хэнтий чуулгын гоцлол дуучин Ш.Уранцэцэг, Санхүү, банкны салбарын
шилдэг ажилтнаар Батноров сумын ЗДТГ-ын санхүүгийн албаны дарга Ж.Болор-Эрдэнэ,
Үйлчилгээний салбарын шилдэг ажилтнаар Өндөрхаан хот тохижилт орон нутгийн
төсөвт үйлдвэрийн газрын жолооч үйлчлэгч Д.Цолмонжаргал, Хөдөө аж ахуй, бизнесийн
салбарын шилдэг ажилтнаар хүнс, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн хэлтсийн
дарга Н.Анхбаяр,
Эрүүл мэндийн
салбарын шилдэг ажилтнаар Бэрх хотын Сум дундын эмнэлгийн хүүхдийн эмч Я.Дарьбазар,
Боловсролын салбарын шилдэг ажилтанаар Бор-өндөр сумын ЕБС-ийн Газарзүйн багш
М.Дүгэрсүрэн нар 2016 оны шилдэг ажилтнаар шалгаран Аймгийн Засаг даргын “Болор
цом” мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.
Мөн Төрийн шилдэг байгууллагаар Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх албаны хамт олон, Хувийн хэвшлийн шилдэг байгууллагаар “ Боржигон
нутаг “ХХК-ны хамт олон шалгаран Аймгийн Засаг даргын “БАТЛАМЖ” мөнгөн
шагналаар тус тус шагнагдлаа.