Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ДАРААХ ХҮМҮҮС ШАГНАГДЛАА

2017-01-02

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 170 дугаар Зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Аймгийн зураач урчуудын холбооны тэргүүн Д.Батхуяг, Аймгийн Зооноз өвчин судлалын төвийн дарга Г.Наранхүү, Хэрлэн сумын ахмад настан Л.Одгэрэл, Аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Сүхгомбо, Хэрлэн сумын ахмад настан Ж.Уртнасан, Жаргалтхаан сумын иргэн, ахмад багш .Б.Жавзмаа, Хэрлэн сумын өндөр настан Г.Оюун нар, Алтан гадас одонгоор Хэнтий аймгийн Мянган мөөжгий ХХК-ий ажилтан, гуталчин Д.Батчулуун, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5-р багийн өндөр настан Н.Гомбосүрэн, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5-р багийн иргэн Н.Готов, Хэнтий аймгийн Хэнтий аймгийн шуудан үйлчилгээний газрын дарга Ц.Нарангэрэл, Хэрлэн сумын 3-р багийн иргэн Д.Хандсүрэн, Хэрлэн сумын 3-р багийн иргэн П.Цэнддогсом, Өмнөдэлгэр сумын ахмад настан И.Уртнасан нар, Цэргийн гавьяаны одонгоор Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Батхүү, Аймгийн ШШГА-ны дарга, дэд хурандаа Б.Нандинболор, Хөдөлмөрийн хүндэт медалиар Баянхутаг сумын номын санч Д.Пүрэвдолгор, Жаргалтхаан сумын өндөр настан Ц.Пүрэвдулам, Хэрлэн сумын Их түмт хувийн мал эмнэлэгийн захирал Р.Шүрэнцэцэг, Мөрөн сумын ЭМТ-ийн эх баригч, бага эмч С.Энхтуул, аймгийн ”Бамбуу од” ХХК-ий захирал Д.Оюунтуяа нар, Цэргийн хүндэт медалиар Аймгийн ШШГА-ны нийгмийн ажилтан хошууч Ц.Батцэнгэл, ШШГА-ны нийгмийн ахлах ажилтан хошууч Б.Баярсайхан, ОБГ-ын Эрэн хайх аврах салбарын аврагч, жолооч-холбоочин Э.Болдбаатар, ОБГ-ын гал унтраах 32-р ангийн гал унтраах машины жолооч Л.Гансүх, ОБГ-ын гал унтраах 49-р ангийн гал унтраах машины жолооч Х.Даваасүрэн нар шагнагдлаа.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%