Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БА ХАН ХЭНТИЙ" СЭДЭВТ ИЛТГЭЛ, ХӨРӨГ НИЙТЛЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

2017-01-02

            Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр тохиож буй түүхэн үйл явдалтай холбогдуулан "АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БА ХАН ХЭНТИЙ" СЭДЭВТ ИЛТГЭЛ, ХӨРӨГ НИЙТЛЭЛИЙН УРАЛДААН-ыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, Үндсэн хуулийн 25 жилийг Хэнтий аймагт зохион байгуулах ажлын хэсгээс санаачлан зохион байгуулна. 
            Тус уралдааныг Төрийн албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, Хэнтий аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдийн дунд зохион байгуулах юм. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%